ДОТООДЫН ЦЭРГИЙН 826 ДУГААР ТУСГАЙ САЛБАР
Монгол Улсын Засгийн газрын 35 дугаар тогтоол, Дотоодын цэргийн командлагчийн А/13 дугаар тушаалаар "ДОРНОД БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ" ТӨХК-г Дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүллээ.
Үйл ажиллагаанд Дотоодын цэргийн штабын Дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Н.Мөнх-Итгэл, Дорнод аймгийн засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн цагдаагийн газрындарга, цагдаагийн дэд хурандаа П.Мөнхбаяр, "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Отгонбаатар, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллаггын удирдлага, алба хаагч нар оролцлоо.
Мөн Дотоодын цэргийн Дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Н.Мөнх-Итгэл Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ёлтой уулзаж, Дотоодын цэргийнбайгууллагын талаар танилцуулж, санал солилцож, ""ДОРНОД БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ" ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Дотоодын цэргийн 826 дугаар тусгай салбарыг өргөтгөн зохион байгуулснаар үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ орон нутагт ажлын байрыг шинээр бий болгож орон нутгийг дэмжих төр, засгийн бодлого, аймаг орон нутгийн хөгжлийн болон аюулгүй байдлын зорилтыг хангахад эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой юм.