"СОНСОГЧИЙН АЛДАР" ГАРДАН ТУЛААНЫ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит “Сонсогчийн алдар” гардан тулааны тэмцээн 2024 оны 05 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээнд дотоодын цэргийн баг тамирчид амжилттай оролцлоо.


Уг тэмцээнд Дотоодын цэргийн байгууллагыг төлөөлж оролцсон баг тамирчдаас 65 кг жинд дэслэгч Ц.Төгсболд "Гардан тулаан"-ны төрөлд дэд байр мөнгөн медаль, "Өөрийгөө хамгаалах" төрөлд алтан медалийн болзол хангасан амжилт гаргалаа.
Тэмцээнд амжилттай оролцсон дэслэгч Ц.Төгсболддоо баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.



 
							  Дотоодын цэргийн штаб
 Дотоодын цэргийн штаб