МАРШ ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын аварга шалгаруулах цэрэгжлийн спортын марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 900 гаруй тамирчид 06 дугаар сарын 04-ний өдрөөс 06 дугаар сарын 05-ны өдрүүдэд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит "Марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах цогцолбор тэмцээн"-д оролцож байгаа Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын багш дасгалжуулагч, баг тамирчдад спортын өндөр амжилт хүсэн ерөөе.