ХАМГААЛАЛТАД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ АЛБАНЫ НОХОЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Улсын онц чухал объектын хамгаалалтын найдвартай байдлыг хангах, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, объектын хамгаалалтад тавигдах шаардлагыг хэрэгжүүлэх, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор шалгуур үзүүлэлтэд тэнцсэн 6 тооны албаны нохойг Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран сургалтад хамруулан үүрэг гүйцэтгэхэд бэлэн боллоо.