АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.
Энэхүү арга хэмжээ өнөөдөр /2024.07.08/ Нийслэлийн цагдаагийн удирдах газар болон Дотоодын цэргийн штабын байранд зохион байгуулагдлаа.
Тэмдэглэлт баярыг тохиолдуулан дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнээс Хууль зүй, дотоод хэргийн салбарын шагналаар 15, Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын шагналаар 2, Цагдаагийн байгууллагын шагналаар 38, Дотоодын цэргийн штабын шагналаар 61, нийт 116 алба хаагч, ажилтнууд шагнагдсан юм.
Цол, шагналаар шагнадсан нийт алба хаагчдадаа ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.