ДЦШ-аас 2021, 2022 онд цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ
Олон улсын “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Дотоодын цэргийн штабаас 2021, 2022 онд цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад дайчдыг энэ оны 10 дугаар сарын 03-ны өдөр штабын байранд хүлээн авч хүндэтгэл үзүүлж, “Монгол цагдаа” медаль, “Ахмад дайчин” тэмдэг, дурсгалын зүйлийг тус тус гардууллаа.
Уг арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис болон даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчдын төлөөлөл, ахмад дайчид оролцлоо.