"ХУРИМТЛАЛТАЙ, САНХҮҮГИЙН МЭДЛЭГТЭЙ ЦЭРЭГ" ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА.
Цагдаагийн ерөнхий газар, Монголбанкны хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Дотоодын цэргийн байгууллага, Монголбанктай хамтран "Хуримтлалтай, санхүүгийн мэдлэгтэй цэрэг" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталж, Дотоодын цэргийн штаб, Монголбанкны төлөөлөл гарын үсэг зурлаа.
Уг төлөвлөгөөний хүрээнд дотоодын цэргийн байгууллагын офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдад өрхийн санхүүгээ зөв удирдах, хуримтлалын эх үүсвэртэй болгох, түүний ач холбогдлыг ойлгуулах, санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх болон цахим аюулгүй байдал, хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох чиглэлээр олон талт сургалт, зөвлөгөөн, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээ судалгааны цогц ажил, арга хэмжээг зохион байгуулах, ном, гарын авлага, хэвлэмэл хуудас бэлтгэн, сургалт сурталчилгаанд ашиглах, харилцан дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх юм.