НЭГДЭЛТ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу Монгол Улсын төрийн далбааг мандуулах, алба хаагчдын өвлийн улирлын хээрийн дүрэмт хувцас, бичиг баримт болон хүн нэг бүрийн үүргэвчинд үзлэг хийж, жагсаалын нэгдсэн бэлтгэл хийж ажиллалаа.
Ангийн удирдлагаас өнгөрсөн 7 хоногийн товч дүн, удирдах байгууллагаас ирсэн албан бичгийг танилцуулав.
Мөн ангийн захирагч "Цагдаа дотоодын цэргийн байгууллагын 2025 оны удирдах ажилтны зөвлөгөөний талаарх мэдээлэл" хийж бие бүрэлдэхүүнд сахилга, ёс зүй, харуул, хамгаалалт, албан үүрэг гүйцэтгэлт болон бусад үүрэг ажлын чиглэл өглөө.
Хөтөлбөрийн дагуу ангийн эмч “Менингококкт халдвар”-ын талаар товч мэдээлэл, ар тал, хангалтын дарга цэргийн албаны зохион байгуулалт шинэчлэгдсэнтэй холбогдуулан аранзанд байх хүнсний бүтээгдэхүүнийг шинэчлэх талаар алба хаагчдын дунд хэлэлцүүлэг хийснээр бие бүрэлдэхүүн дараагийн ажилд шилжлээ.