ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД УРЛАГИЙН ТОГЛОЛТ ҮЗҮҮЛЭВ
Ангийн түүхт 80 жилийн ойг угтан хугацаат цэргийн алба хаагчдын цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор батлагдсан төлөвлөгөөний дагуу Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгаас чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан тоглож буй “Талархал” тоглолтыг энэ сарын 4, 5-ний өдрүүдэд ангийн хугацаат цэргийн алба хаагчдад үзүүлж соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулав.
Ташрамд дурдахад 1945 оны 8 дугаар сарын 10-нд БНМАУ японы түрэмгийлэгчдийн эсрэг дайн зарлаж, улс орон дайны байдалд шилжиж, Цэргийн дуу танцын асамбалийг фронтод явуулах Бүх цэргийн жанжны тушаал гарсан байна. Энэхүү тушаал ёсоор хошууч М.Хундага даргатай Цэргийн дуу танцын асамбалийг 60 хүний бүрэлдэхүүнтэйгээр Чөлөөлөх дайнд илгээж байсан түүхтэй.