ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Дотоодын цэргийн штабын дарга хурандаа М.Лувсандорж 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ангийн байрлалд ажиллаж, Цэргийн гавъяаны одонт Дотоодын цэргийн 805 дугаар ангийн “Байлдааны туг”-нд хүндэтгэл үзүүлэн, байгууллагын үйл ажиллагаатай танилцан, алба хаагчидтай уулзалт зохион байгуулж, үүрэг, ажлын чиглэл өгч ажиллалаа.
Уулзалтын үеэр алба хаагчдын төлөөлөл өөрсдийн ажиллах орчин нөхцөл, тулгамдаж буй асуудлын талаар саналаа штабын даргад уламжиллаа.