НЭГДЭЛТ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу Монгол Улсын төрийн далбааг мандуулах, алба хаагчдын өвлийн улирлын хээрийн дүрэмт хувцас, бичиг баримт болон хүн нэг бүрийн үүргэвчинд үзлэг хийж, жагсаалын нэгдсэн бэлтгэл хийж ажиллалаа.
Ангийн удирдлагаас өнгөрсөн 7 хоногийн товч дүн, удирдах байгууллагаас ирсэн албан бичгийг танилцуулав.
Мөн ангийн захирагч бие бүрэлдэхүүнд сахилга, ёс зүй, харуул, хамгаалалт, албан үүрэг гүйцэтгэлт болон бусад үүрэг ажлын чиглэл өглөө.
Хөтөлбөрийн дагуу "Худалдаа хөгжлийн банк"-наас алба хаагчдад "Хуримтлал болон Зээл"-ийн үйлчилгээний талаар мэдээлэл хийж , ЦЕГ-ын дэд даргын баталсан "Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдад сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажлын удирдамж"-ын хүрээнд ЦЕГ-ын чиглэлийн ахлах сэтгэл зүйч цагдаагийн хошууч О.Оюунбилэгээр ахлуулсан сэтгэл зүйчдийн баг ангийн байрлалд ирж бие бүрэлдэхүүнд бүлгийн уулзалт, сэтгэл зүйн сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.