"ДУРСАМЖИТ ТОЙРОН АЯЛАЛ"-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дотоодын цэргийн 05 ангид 2024 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирж, цэргийн албаа хааж буй халагдах дайчдын "Дурсамжит тойрон аялал"-ыг (2025.04.26) өнөөдөр зохион байгууллаа.
Аяллаар "Чингисийн Талбай" “Зайсан толгой”, “Гандантэгчилэн хийд” зэрэг Улаанбаатар хотын томоохон дурсгалт газруудад зочлон, зураг татуулан, “Тэнгис кино театр”-т, “Цөвүүн цаг” Монголын уран сайхны киног үзэж, дурсамж дүүрэн аяллыг дуусгасан юм.
2025 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлага энэ оны 05 дугаар сарын 01-ний өдөр эхлэх юм.
Дотоодын цэргийн байгууллага цагдаа, цагдаа жолооч, хамгаалалтын ажилтан мэргэжлээр хугацаат цэргийн алба хаагчдыг сурган цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүнд ажиллах боломжийг олгодог.