АЛБА ХААГЧДАД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
Дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулж буй “Хамтдаа хөгжье-Хамтдаа бүтээе” аяныг энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлсэн.
Аяны хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн төвийн зөвлөх, доктор, дэд профессор, Монгол Улсын зөвлөх инженер С.Өнөрсайхан "Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль" сэдвээр, "Монголын өмгөөлөгчдийн холбоо"-ны ерөнхийлөгч Л.Данзанноров "Монголын өмгөөллийн байгууллага, үйл ажиллагааны онцлог, иргэдийн эрхийг хамгаалах нь" зэрэг сэдвүүдээр Дотоодын цэргийн төв, орон нутгийн алба хаагчдад танхимаар болон цахимаар мэдээлэл хийлээ.