Өнөөдөр “Олон улсын энхийг сахиулагчийн өдөр” тохиож байна
Энхийг сахиулах үйл ажиллагаа нь анх 1948 онд эхэлсэн бөгөөд НҮБ-аас 2002 оноос эхлэн “Олон улсын энхийг сахиулагчийн өдөр”-ийг тэмдэглэж ирсэн түүхтэй.
Монгол Улсын Зэвсэгт хүчин нь анх 2002 онд энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноос хойш давхардсан тоогоор нийт 23 мянга гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэжээ.
Дотоодын цэргийн байгууллага 2007 оноос хойш энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд эмэгтэй алба хаагчдын хувьд 2022 оноос үүрэг гүйцэтгэж эхэлсэн юм.
Хүн төрөлхтний амар амгалан, энх тайвны төлөө үйл хэрэгт бодит хувь нэмрээ оруулж, Монгол Улс, Монгол цэргийн нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөсөн эрхэм генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч нар болон хилийн чанадад энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа нийт алба хаагчид Та бүхэндээ “Энхийг сахиулагчдын өдөр”-ийн мэндчилгээг өргөн дэвшүүлье.