ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР
"Хүүхэд бол бидний ирээдүй, өнөөдрийн үнэ цэнэ"
1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж, 1925 онд Женевт болсон хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэжээ. Монгол Улс энэхүү өдрийг 1952 оноос эхлэн тэмдэглэн ирсэн түүхтэй.
Энэ өдрийг дэлхийн олон оронд хүүхдийн эрх, хамгаалал, инээд баясал, ирээдүйн төлөөх үнэт өдөр болгон тэмдэглэдэг билээ.
Хүүхдийг хайрлах нь — Ирээдүйгээ хайрлаж буй хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт
06 дугаар сарын 01 — Инээдээр дүүрэн, аз жаргал, хайр халамжаар бялхсан өдөр байг!