АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 104, Дотоодын цэргийн 103 жилийн ой "Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр"-ийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын Монгол Улсын дотоод аюулгүй байдлыг хамгаалах, хүүхэд залуучуудыг эх оронч, үндэсний үзлээр хүмүүжүүлэх, алба хаагчдын мэдлэг боловсрол, бие бялдар, сэтгэл зүйг төлөвшүүлэх үйлсэд идэвх, санаачилга, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Хууль зүй, дотоод хэргийн яам болон байгууллагын шагналаар шагнах, цол олгох ёслолын ажиллагаа өнөөдөр (2025.07.18) Цагдаагийн ерөнхий газарт зохион байгуулагдлаа.
Энэхүү тэмдэглэлт өдрөөр “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-2, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-1, “Цэргийн гавьяаны одон”-5, “Цэргийн хүндэт медаль”-17, “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг-1, “Цагдаагийн гавьяа” тэмдгээр 2, нийт 28 алба хаагч шагнагдаж энгэрээ мялаалаа.
Мөн “Цагдаагийн хурандаа”-4, “Цагдаагийн дэд хурандаа”-4, “Цагдаагийн хошууч”-3, “Цагдаагийн ахмад”-2, “Цагдаагийн ахлах дэслэгч”-2, “Цагдаагийн дэслэгч”-9, “Цагдаагийн сургагч ахлагч”-2, “Дэслэгч”-2, нийт 28 алба хаагчдад цол олгосон юм.
Шагнагдсан нийт алба хаагчдадаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье!