НЭГДЭЛТ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу нэгдэлт, нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж жагсаалын нэгдсэн бэлтгэл хийж алба хаагчдын офицер цүнх, хүн нэг бүрийн аранзанд үзлэг хийж ажиллалаа.
Ангийн 2025 оны гуравдугаар улирлын сахилга ёс зүйн хурлыг зохион байгуулж алба хаагчдаас гаргасан болон илрүүлсэн зөрчлийн мэдээнд дүн шинжилгээ хийсэн мэдээллийг танилцуулж, алба хаагчдын дунд хэлэлцүүлэг явуулж сахилга, ёс зүйн зөрчил гаргасан алба хаагчдад “Зөвлөмж” өгч дахин зөрчил дутагдал гаргахгүй байх талаар чиглэлийг өгөв.
Мөн энэ үеэр ангийн удирдлагаас өнгөрсөн 7 хоногийн товч дүн, удирдах байгууллагаас ирсэн албан бичгийг танилцуулж ангийн захирагч бие бүрэлдэхүүнд сахилга, ёс зүй, харуул, хамгаалалт, албан үүрэг гүйцэтгэлт болон бусад үүрэг ажлын чиглэл өглөө.