ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тус ангид 2025 оны хоёрдугаар ээлжээр татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдын "Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа"-г өнөөдөр ангийн байрлалд зохион байгууллаа.


Уг арга хэмжээнд Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт, Дотоодын цэргийн штабын дэд бөгөөд ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Ж.Мөнхсолонго, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга, Сүхбаатар дүүргийн цэргийн штабын тоо бүртгэлийн ахлах офицер дэд хурандаа И.Нямсүрэн, Дотоодын цэргийн 837 дугаар тусгай салбарын захирагч, ахмад Д.Ган-Эрдэнэ нарын хүндэт зочид болон алба хаагчид, хугацаат цэргийн алба хаагчид, ар гэрийн төлөөлөл оролцлоо.




Тангараг өргөсөн дайчдад хандан ангийн захирагч хурандаа Ж.Түмэнтулга, тангараг өргөсөн дайчдыг төлөөлж байлдагч Г.Батмөнх, ар гэрийн төлөөллөөс байлдагч Ө.Золбообаярын аав Р.Өлзийбүрэн нар үг хэллээ.


Арга хэмжээний хүрээнд шинэ дайчдын бэлтгэсэн гимнастик, скизтэй үзүүлэх тоглолт, гардан тулааны болон зэвсэгтэй, зэвсэггүй жагсаалын үзүүлэх тоглолт, урлагийн тоглолтыг тус тус сонирхууллаа.
Хөтөлбөрийн дагуу тангараг өргөх ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочид, ар гэрийн төлөөллийг хугацаат цэргийн алба хаагчидтай уулзуулж цэргийн ротын үйл ажиллагаатай танилцуулж цэргийн гал тогоонд хоолны амталгаа хийлгэж санал хүсэлтийг нь хүлээн авч сонслоо.
Ийнхүү шинэ дайчдын тангаргийн баярын арга хэмжээ ёслол төгөлдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө.













Тангараг өргөсөн шинэ дайчдадаа цаашдын сургалт, бэлтгэлд нь өндрөөс өндөр амжилт хүсье︕
Дотоодын цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадраг.