НЭГДЭЛТ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар үндсэн хууль баталсны 101 жилийн ойг тохиолдуулан ангийн хэмжээнд батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу байлдааны тугийг залж цэргийн тангараг давтах, Монгол Улсын төрийн далбааг мандуулж, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, УОЧО-ыг хамгаалах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдыг Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар 3, Цагдаагийн ерөнхий газрын шагналаар 11, Дотоодын цэргийн штабын шагналаар 22 алба хаагч Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар хугацааны ахлах дэслэгч цолоор 5, дотоодын цэргийн штабын даргын тушаалаар ахлах ахлагч цолоор 5, ахлагч цолоор 23 алба хаагч шагнагдаж нийт 69 алба хаагч мөн албаа нэр төртэй, үлгэр жишээ хааж буй хугацаат цэргийн алба хаагчдаас ахлах түрүүч цолоор-1, түрүүч-4, дэд түрүүч-5, ахлах байлдагч-5 шагнагдсаныг тус тус гардуулан өгч ажлын амжилт хүслээ.










Мөн энэ үеэр Дотоодын цэргийн штабын даргын баталсан удирдамжийн дагуу ангид төлөвлөгөөт шалгалт хийх ажлын хэсгийг хүлээн авах арга хэмжээг зохион байгууллаа.

Ангийн удирдлагаас өнгөрсөн 7 хоногийн товч дүн, удирдах байгууллагаас ирсэн албан бичгийг танилцуулж, бие бүрэлдэхүүнд сахилга, ёс зүй, харуул, хамгаалалт, албан үүрэг гүйцэтгэлт болон бусад үүрэг, ажлын чиглэл өгч ажиллав.