НЭГДЭЛТ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу Монгол Улсын төрийн далбааг мандуулж, алба хаагчдын өвлийн улирлын дүрэмт хувцас, бичиг баримтад үзлэг хийж, жагсаалын нэгдсэн бэлтгэл хийж ажиллалаа.






Арга хэмжээний үеэр ЦАШБЭСТ-ийн 7 хоногийн шилдэг салаанд шилжин явах туг, өргөмжлөл мөн Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 101 жилийн ой, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн 80 жилийн ой, ахлах офицерын жилийг тохиолдуулан зохион байгуулсан “Дартс”-ын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдад шагналыг тус тус гардуулан өглөө.





Хөтөлбөрийн дагуу ангийн удирдлагаас өнгөрсөн 7 хоногийн товч дүн, удирдах байгууллагаас ирсэн албан бичгийг танилцуулж Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн хорооны дарга З.Өсөхбаяр “Улаан загалмайн нийгэмлэгийн үүсэл хөгжил, үйл ажиллагааны чиг үүрэг, онцлог”-ийн талаар алба хаагчдад мэдээлэл хийлээ.





Мөн ангиас Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн дэслэгч З.Наранзориг, ЗХЖШ-ын хуурай замын цэргийн командлалаас зохион байгуулсан салааны захирагчийн сургалтад хамрагдсан дэслэгч Б.Баяржавхлан нар бие бүрэлдэхүүнд өөрсдийн суралцсан тухай мэдээлэл хийж ангийн захирагч сахилга, ёс зүй, харуул, хамгаалалт, албан үүрэг гүйцэтгэлт болон бусад үүрэг, ажлын чиглэл өглөө.