АЛБА ХААГЧ БҮР “АВРАГЧ” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Батлагдсан удирдамжийн дагуу ангийн эрүүл мэндийн төвөөс алба хаагч нэг бүр гэнэтийн осол, гэмтэл бэртлийн үед өөртөө болон нөхөртөө эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг дадлагад суралцах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 805 дугаар анги болон 837 дугаар тусгай салбарын салааны захирагч, хугацаат цэргийн алба хаагчдын дунд "Алба хаагч бүр аврагч" тэмцээнийг зохион байгууллаа.


















Тус тэмцээнд нийт 7 баг оролцож сугалсан сэдвийн хүрээнд гэрийн даалгавар хийж гүйцэтгэх, салааны захирагч нар сугалсан гэрийн даалгавраа танилцуулах, багууд сугалаагаар эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх тохиолдол дээр ажиллах, салааны захирагч нар болон хугацаат цэргийн алба хаагчдын дунд А-Х-А тэмцээнийг тус тус зохион байгуулж эхний гурван байр эзэлсэн багийг өргөмжлөл, витаминжуулалтын багцаар шагнаж урамшууллаа.