ЦЭРГИЙН АНХАН ШАТНЫ БЭЛТГЭЛ ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТӨВИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дотоодын цэргийн командлагчийн 2025 оны А/28 дугаар тушаал, дотоодын цэргийн штабын даргын мөн оны “Цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулах тухай” А/66, ангийн захирагчийн А/92 дугаар тушаалын дагуу ангид 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчдад “Цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлэх сургалтын төв”-ийн нээлтийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.




Нээлтийн арга хэмжээнд ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга, захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, Цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлэх сургалтын төвийн дарга, дэд хурандаа Б.Бекболат, захирагчийн захиргааны удирдлага эрхэлсэн орлогч, дэд хурандаа Б.Алтангэрэл, ангийн ахлагч, сургагч ахлагч Г.Ганбаяр болон ангийн төвийн бүрэлдэхүүн хугацаат цэргийн алба хаагчид оролцлоо.
Тус арга хэмжээний үеэр ангийн байлдааны тугийг хүндэтгэн залж, ангийн захирагчийн зөвлөлийн гишүүд болон штабын ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, салбарын захирагч нарыг товч танилцуулж хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчдад хичээлийн хэрэглэл гардууллаа.




Мөн энэ үеэр ангийн захирагч хурандаа Ж.Түмэнтулга хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчдад хандан үг хэлж амжилт хүслээ.

Нээлтийн үйл ажиллагаанд зориулж байлдагч А.Түвшинбаяр, "Морин төвөргөөн" хуурын мэндчилгээ, байлдагч У.Бямбадорж, Ж.Гантогтох нар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.


