АНГИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН 30 КМ-ИЙН ЯВГАН МАРШ ҮЙЛДЭВ
Батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу ангийн бие бүрэлдэхүүн 2025.10.28-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Хар усан тохой"-н бүсэд 30 км-ийн явган маршийг зохион байгууллаа.


Явган маршийг үйлдэх хугацаанд цагийн байдлын өөрчлөлтөд ажиллах, саадын зурвас туулах, эрэн хайх бүлгийг томилон ажиллуулах, зөрчил үйлдэгдсэн газар орныг хамгаалалтад авах зэрэг дадлага, нормативыг хийж гүйцэтгэж, их амралт эдлэх газар районд ирж, алба хаагчдын хувийн үүргэвч, (аранз), офицеруудын офицер цүнхэнд үзлэг шалгалтыг явуулав.






Мөн хамгаалалт, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, "Улсын онц чухал объектын хамгаалалт зохион байгуулан явуулж буй хууль, дүрэм, журам", ахлах сэтгэл зүйч, "Сэтгэл зүйн чадвар олгох, дадлага", зэвсэг, инженерийн хэрэгслийн ахлах мэргэжилтэн, "Биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэх", эрүүл мэндийн төвөөс "Анхны тусламж үзүүлэх", холбоо телехяналт ашиглалтын инженер "Холбооны хэрэгслээр харилцах, мэдээ мэдээлэл дамжуулах", албаны сургалт бэлтгэл хариуцсан мэргэжилтэн "Дарцагтай ажиллах", зөрчил шалган шийдвэрлэх тасгаас "Зөрчлийн тухай хууль", албаны нохой хариуцсан мэргэжилтэн "Албаны нохой ашиглалт, хамгаалалт", цэргийн албаны зохион байгуулалт, тоо бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн, хангалт үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн нар "Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм" сэдвүүдээр тус тус сургалтуудыг хээрийн байрлалд зохион байгууллаа.





Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор "Сумо", "Гир өргөлт", "Гарын атгалт"-ын тэмцээнүүдийг тус тус зохион байгуулж, шагналт байр эзэлсэн алба хаагч нарыг "Өргөмжлөл" үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулан, удирдлагаас алба хаагчдад үүрэг, чиглэл өгч бие бүрэлдэхүүн дараагийн ажилд шилжилээ.






