“МОНГОЛ УЛСЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН” ЦАГДААГИЙН БЭЛТГЭЛ ХУРАНДАА Б.ЭРДЭНЭНОМД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Дотоодын цэргийн 805 дугаар ангиас ажлын гараагаа эхэлж байсан “Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан”, цагдаагийн бэлтгэл хурандаа Б.Эрдэнэномыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.



Арга хэмжээний үеэр ангийн байлдааны тугийг хүндэтгэн залж, ёслолын жагсаалаар алхаж бэлтгэл хурандаа Б.Эрдэнэном алба хаагчидтай уулзан өөрийн ажил, амьдралын туршлага, алба хааж байсан үеийн дурсамжаасаа хуваалцаж, сэтгэлд хүрсэн дурсамж яриа өрнүүлэв.

