“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД МОД ТАРИХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилсан "Тэрбум мод" Үндэсний хөдөлгөөн, Дотоодын цэргийн анги, тусгай салбарт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө“-ний хүрээнд тус ангийн алба хаагчид болон хугацаат цэргийн алба хаагчид Баянзүрх дүүрэгт байрлах "Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн", Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах “Дотоодын цэргийн хүндэтгэлийн хөшөө”-т цогцолбор болон ангийн байрлалд улиас, бургас, голт бор, өрөл, тэхийн шээг, монос, гүйлс шинэс, гацуур, нарс зэрэг 10 төрлийн 2,300 ширхэг мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлэн ажиллалаа.







Мөн ангийн 2 алба хаагчийн хашаанд тус бүр 50 ширхэг мод тарих ажлыг зохион байгууллаа.




Хүн бүр жилд дор хаяж нэг мод тарьснаар:
Нэг хүний жилийн хүчилтөрөгчийн хэрэгцээг хангана
Агаарын бохирдлыг бууруулна
Уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулна
Байгаль орчинд эерэг өөрчлөлт авчирна
БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ