“ХАЛАГДАХ ЦЭРГИЙН ҮДЭШЛЭГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тус анги 2024 оны хоёрдугаар ээлжээр татагдан ирж хугацаат цэргийн албаа хааж буй бэлтгэлээр халагдах дайчдадаа зориулсан “Халагдах цэргийн үдэшлэг” арга хэмжээг өнөөдөр соёлын төвд зохион байгууллаа.


Арга хэмжээг нээж ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга бэлтгэлээр халагдаж буй хугацаат цэргийн алба хаагчдын цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүслээ. Мөн энэ үеэр бусдыгаа манлайлан, цэргийн албаа үлгэр жишээчээр хаасан түрүүч, байлдагчдад ангийн захирагчийн "Баярын бичиг", "Талархал", ангийн байлдааны тугийн дэргэд авхуулсан зургийн батламж, ангийн Офицер, Ахлагч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн шагналаар нэр бүхий дайчдыг шагнаж урамшууллаа.












Арга хэмжээний төгсгөлд алба хаагчдаас болон хугацаат цэргийн алба хаагчдын бэлтгэсэн чөлөөт бүжиг, шүлэг, дуут мэндчилгээ зэрэг урлагийн тоглолт зохион байгууллаа.




