ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, урлаг, соёл, гоо зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, оюуны алжаалыг тайлах зорилгоор Урьдчилан сэргийлэх албаны Сүлд-Соён гэгээрүүлэх хэлтсээс “Урлагийн наадам”-ыг бүсчлэн зохион байгуулж байна.


Төвийн бүсийн урлагийн наадам өнөөдөр "Сүлд" чуулгад зохион байгуулагдаж 11 байгууллагын алба хаагчид мэндчилгээ, ардын язгуур урлаг, гоцлол дуу, хамтлаг дуу, спорт бүжиг, уран уншлага, гоцлол хөгжим гэсэн төрлүүдэд өөрсдийн авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.







Урлагийн наадамд оролцогч багуудад өгсөн шүүгчдийн нэгдсэн үнэлгээний дүнгээр 1,2,3 дугаар байр эзлүүлж, урлагийн 7 төрөл тус бүрд 1 шилдэг үзүүлбэрийг шалгаруулах юм.
Нийт алба хаагчдадаа амжилт хүсье