СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлах офицеруудын чуулганыг угтан хэрэгжүүлэх салбар төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах, сурагчдад эх оронч үзлийн мөн чанарыг ойлгуулах, иргэн хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг, хариуцлагын талаар ухамсар суулгах, эх орон, ард түмний өмнө тангараг өргөх ёсны үнэ цэнэ, хариуцлагыг таниулах, үндэсний бахархал, хариуцлагатай иргэн байх ухамсар төлөвшүүлэх зорилгоор батлагдсан төлөвлөгөөний дагуу нийслэлийн ерөнхий боловролын 148 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад соён гэгээрүүлэх ажил хариуцсан ахлах офицерууд өнөөдөр /2025.09.10/ “Эх оронч үзэл ба иргэний хариуцлага”, “Эх орны төлөө зүтгэхийн учир”, “Тангаргийн үнэ цэнэ”, “Өргөсөн тангараг – Өнөөдрийн хариуцлага, маргаашийн бахархал” сэдвүүдээр сургалтыг зохион байгууллаа.





