НЭГДЭЛТ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Ангийн хэмжээнд батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу Монгол Улсын төрийн далбааг мандуулах, алба хаагчдын хээрийн хувцас, бичиг баримт болон офицер цүнх, аранзанд үзлэг хийж, жагсаалын нэгдсэн бэлтгэл хийж ажиллалаа.










Ангийн удирдлагаас өнгөрсөн 7 хоногийн товч дүн, удирдах байгууллагаас ирсэн албан бичгийг танилцуулж, бие бүрэлдэхүүнд сахилга, ёс зүй, харуул, хамгаалалт, албан үүрэг гүйцэтгэлт болон бусад үүрэг, ажлын чиглэл хүргэлээ.


