"ЯВГАН АЯЛАЛ" ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Эрүүл бие – Эрч хүч” аяны хүрээнд, мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны “Албаны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай” тушаал, ангийн 2025 оны “Сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай” тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор ахлагч бүрэлдэхүүний дунд 10 км-ын явган аялалыг зохион байгууллаа.




Энэхүү аялал нь ангийн ахлагч бүрэлдэхүүний бие бялдрын бэлтгэлийг дээшлүүлэх, эрүүл мэндийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой бөгөөд өнөөдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 09:00-13:00 цагийн хооронд Богд Хан уулын Зайсан – Дугуй цагаан чиглэлд амжилттай болж өндөрлөлөө.


Аяллын үеэр сувилагч, дэд ахлагч Э.Ванчиндорж “Хөдөлгөөн ба эрүүл мэнд” сэдвээр сургалт зохион байгуулж, оролцогчдод эрүүл мэндийн зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллалаа.