ДУРСАМЖ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Хошууч генерал А.Думбурайн нэрэмжит, цэргийн гавьяаны одонт, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн 80 жилийн ойг тохиолдуулан ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор Хамгаалалтын гуравдугаар газрын дарга, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагчаар 2016-2018 онд ажиллаж байсан Төмөр замын цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа Ц.Наранбаатарыг урьж ангийн алба хаагчдад ангийн түүхэн замнал, ажиллаж байх үеийн дурсамж уулзалтыг зохион байгуулан яриа таниулга хийх соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулан хүндэтгэл үзүүлэв.





