"ЯРУУ АЛДАР" УРАН УНШЛАГЫН УРАЛДААНД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЛЭВ
Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын баталсан "Хариуцлагатай ахлагч" аяны хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан "Яруу алдар" уран уншлагын уралдаанд тус ангийн хоёрдугаар салбарын хамгаалалтын ажилтан, ахлагч Б.Энхбаяр Тэргүүн байр эзлэж, Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

