ДУРСАМЖ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Хошууч генерал А.Думбурайн нэрэмжит, цэргийн гавьяаны одонт, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн 80 жилийн ойг тохиолдуулан ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор УЦСЕГ-ын 0230 дугаар анги болон цагдан сэргийлэхийн тусгай батальоны 1980-1984 онд ангийн захирагчаар ажиллаж байсан чөлөөнд байгаа бэлтгэл хурандаа Т.Мөнхдалайг урьж ангийн алба хаагчдад ангийн түүхэн замналаар яриа таниулга хийх соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулав. Тус арга хэмжээний хүрээнд ангийн 80 жилийн ойг тохиолдуулан бэлтгэл хурандаа Т.Мөнхдалайд ангийн хүндэт тэмдэг болон 80 жилийн ойн гарын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүлэв.




