НЭГДЭЛТ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу нэгдэлт, нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж жагсаалын нэгдсэн бэлтгэл хийж алба хаагчдын офицер цүнх, хүн нэг бүрийн аранзанд үзлэг хийж ажиллалаа.





Мөн энэ үеэр ангийн удирдлагаас өнгөрсөн 7 хоногийн товч дүн, удирдах байгууллагаас ирсэн албан бичгийг танилцуулж ангийн захирагч бие бүрэлдэхүүнд сахилга, ёс зүй, харуул, хамгаалалт, албан үүрэг гүйцэтгэлт болон бусад үүрэг ажлын чиглэл өгч ангийн алба ажиллагааг 2025 оны III улиралд зохион байгуулах 31 тоот шийдвэрийг алба хаагчдад танилцуулах, ангийн 2025 оны II улиралын сахилга, ёс зүйн хурлыг зохион байгуулан яриа, мэдээлэл хийж ажиллав.




