ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ УГТАН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Ангийн 80 жилийн ойг тохиолдуулан Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийт, хүүхэд, багачуудад сурталчлах арга хэмжээг ангийн байрлалд зохион байгууллаа.






Арга хэмжээний хүрээнд ангийн захирагч Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэж алба хаагчдын хүүхдүүдийн дунд 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан гар зургийн уралдааны шилдэг бүтээлийн эздэд шагналыг гардуулж хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудын дунд төрөл бүрийн тэмцээн уралдааныг зохион байгууллаа.













Эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа цаашдын ирээдүйд нь амжилт бүтээлийн дээдийг хүсье