ЦЭРГИЙН АНХАН ШАТНЫ БЭЛТГЭЛ ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТӨВИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дотоодын цэргийн командлагчийн 2025 оны А/09 дүгээр тушаал, Дотоодын цэргийн штабын даргын 2025 оны “Цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулах тухай” А/28, Ангийн захирагчийн А/57 дугаар тушаалын дагуу ангид 2025 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчдад “Цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлэх сургалтын төв”-ийн нээлтийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.


Нээлтийн арга хэмжээнд ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга, захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, Цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлэх сургалтын төвийн дарга, дэд хурандаа Б.Бекболат, захирагчийн захиргааны удирдлага эрхэлсэн орлогч, дэд хурандаа Б.Алтангэрэл, захирагчийн орлогч, ар тал, хангалтын дарга, хошууч П.Оюунболд, ангийн ахлагч, сургагч ахлагч Г.Ганбаяр болон ангийн төвийн бүрэлдэхүүн оролцлоо.
Тус арга хэмжээний үеэр ангийн байлдааны тугийг хүндэтгэн залж, ангийн захирагчийн зөвлөлийн гишүүд болон штабын ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, салбарын захирагч нарыг товч танилцуулж хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчдад хичээлийн хэрэглэл, галт зэвсэг олгож ЦАШБЭСТ-ийн нэгдүгээр 7 хоногийн шилдэг салаанд шилжин явах туг, өргөмжлөл гардууллаа.




Мөн энэ үеэр ангийн захирагч хурандаа Ж.Түмэнтулга хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчдад хандан үг хэлж амжилт хүслээ. Ангид шинээр татагдан ирсэн дайчдыг төлөөлж байлдагч П.Мишигдорж үг хэлж, хамгаалалтын ажилтан дэд ахлагч М.Баттулга, дэд түрүүч З.Сүлд-Эрдэнэ нар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

Арга хэмжээний төгсгөлд ангийн захирагч болон зөвлөлийн гишүүд шинэ дайчдын хамт дурсгалын зураг татууллаа.
