"БАЙТ ХАРВАА"-НЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дотоодын цэргийн Улаанбаатар хотын анги, байгууллагуудын дунд "ХАМТДАА-ХӨГЖЬЕ ХАМТДАА-БҮТЭЭЕ" нөлөөллийн аяны хүрээнд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн 80 жилийн ойн нэрэмжит "Байт харваа"-ны аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр Монголын байт харвааны холбоотой хамтран "360" талбайд зохион байгууллаа.




Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ангилалд 6 анги, тусгай салбарын нийт 24 тамирчин ур чадвар, цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.






Тэмцээний эмэгтэй ангилалд гутгаар байранд Дотоодын цэргийн 805 дугаар анги, дэд ахлагч, Н.Минжинсор, дэд байранд Дотоодын цэргийн штаб, ахмад Б.Уранбаяр, тэргүүн байранд Дотоодын цэргийн 809 дүгээр анги, дэд ахлагч Б.Сарангэрэл, эрэгтэй ангилалд гутгаар байранд Дотоодын цэргийн 05 дугаар анги, хошууч, М.Хурцсайхан, дэд байранд Дотоодын цэргийн 05 дугаар анги, дэслэгч Б.Баатархүү, тэргүүн байранд Дотоодын цэргийн 809 дүгээр анги, ахлах дэслэгч Н.Баярсайхан нар тус тус шалгарч медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.







Мөн багийн дүнгээр тэргүүн байранд Дотоодын цэргийн 809 дүгээр анги шалгарлаа.
Тэмцээнд оролцсон баг, тамирчдадаа цаашдын тэмцээн уралдаанд нь спортын өндөр амжилт хүсье