Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын төлөөлөл нэгдлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “НЭГ ЭНХИЙГ САХИУЛАГЧ-НЭГ МОД ХӨДӨЛГӨӨН”-д цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын төлөөлөл нэгдлээ.
Алба хаагчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулагдаж байгаа “Энхийг сахиулагчдын төгөл”-д 100 ширхэг гацуур мод тарьж, өнөөдөр /2022.05.10/ хүлээлгэн өгсөн юм.
Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаагаараа онцлогтой.