ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ БЭЛТГЭЛЭЭР ХАЛЖ ҮДЭН ГАРГАХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дотоодын цэргийн командлагчийн 2025 оны "Цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халах, ээлжит цэрэг татах ажлыг зохион байгуулах тухай" А/09 дүгээр тушаалын дагуу 2024 оны хоёрдугаар ээлжээр татагдан ирж, цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дууссан түрүүч, байлдагч нарыг бэлтгэлээр халж, ангийн байрлалаас үдэн гаргах арга хэмжээг зохион байгууллаа.





Арга хэмжээний үеэр ангийн байлдааны тугийг хүндэтгэн залж, цэргийн албанаас бэлтгэлээр халах тушаалыг уншиж танилцуулан бэлтгэлээр халагдсан цэргүүдийг байлдааны тугаас адис авхууллаа. Мөн энэ үеэр албаа нэр төртэй хааж, бусдыгаа хошуучилсан зарим алба хаагчдад шагнал гардуулав.




Хөтөлбөрийн дагуу ангийн захирагч хугацаат цэргийн албанаас бэлтгэлээр халагдаж буй түрүүч, байлдагч нарт хандан үг хэлж, талархал илэрхийлэн баяр хүргэж ёслолын жагсаалаар алхаж арга хэмжээг өндөрлүүллээ.





