ГАРДАН ТУЛААНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ
“Өрлөг жанжин Сүбээдэй”-н нэрэмжит гардан тулааны улсын аварга шалгаруулах тэмцээн “Тулаан, Өөрийгөө” хамгаалах төрлөөр 2025.04.16-19-ний өдрүүдэд Спортын төв ордны А зааланд зохион байгуулагдсан.
Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагч, их, дээд сургуулийн оюутан, сонсогч, бие хамгаалах урлагийн холбоо, клубүүд 23 байгууллагын 170 гаруй тамирчид өрсөлдлөө.
Тус тэмцээнд тулааны төрөлд 62 кг-ийн жинд хамгаалалтын ажилтан, ахлагч, А.Тэмүүжин амжилттай оролцож хүрэл медаль хүртлээ.


Цаашдын тэмцээн, уралдаанд нь спортын өндөр амжилт хүсье