ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ БЭЛТГЭЛ ХУРАНДАА Г.МӨНХДӨЛИЙН НЭРЭМЖИТ “МАРШ-ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН"-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний бие бялдар, мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүйн бэлтгэл, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, цэрэгжлийн спортыг хөгжүүлэх зорилгоор тус тэмцээнийг энэ оны 04 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд дотоодын цэргийн 05 дугаар анги болон Цагдаа, Дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн “Нарстай” дахь хээрийн сургалтын хэсэгт зохион байгууллаа.



Тэмцээнд дотоодын цэргийн байгууллагын төв, орон нутгийн 16 анги, тусгай салбар болон Дотоод хэргийн их сургуулийн сонсогчийн салааны нийт 23 багийн 400 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний
Эмэгтэй тасгийн төрөлд:
Дэд байранд дэслэгч Б.Ганчимэг захирагчтай эмэгтэй тасаг,
Байнгын бүрэлдэхүүний эрэгтэй салааны төрөлд:
Дэд байранд дэслэгч Ө.Шинэбаяр захирагчтай эрэгтэй салаа,
Хугацаат цэргийн алба хаагчдын салааны төрөлд: дэслэгч Б.Баттэмүүлэн захирагчтай салаа тэргүүн байранд тус тус шалгарлаа.







Тэмцээнд амжилттай оролцсон нийт алба хаагчдадаа спортын өндөр амжилт хүсье