“СЭТГЭЛ ТАЙВАН-БИЕ ЭРҮҮЛ АЛБА ХААГЧ” СЭТГЭЛ ЗҮЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Дотоодын цэргийн байгууллагын “Хамтдаа хөгжье-Хамтдаа бүтээе” аяны хүрээнд алба хаагчдын сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор МУИС болон Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутнуудтай хамтран “Сэтгэл тайван-Бие эрүүл алба хаагч” сэтгэл зүйн өдөрлөгийг алба хаагчид болон хугацаат цэргийн алба хаагчдын дунд зохион байгууллаа.



Тус өдөрлөгийг алба хаагчдын сэтгэл санааны тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, одоо цагт нь төвлөрүүлж, уран бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх зорилгоор 5-н өртөө бүхий үйл ажиллагааг зохион байгуулав.
1-р өртөөнд Arth therapy буюу урлагийн сэтгэл заслын дасгалыг ажиллуулсан.
2-р өртөөнд алба хаагчдын дундах эерэг уур амьсгалыг нэмэгдүүлэх, бие биенээ эерэгээр мэдэрч сурахад нь туслах зорилгоор эерэг үг сэдэвт тренингийг зохион байгуулсан.
3-р өртөөнд алба хаагчид өөрсдийн хайрын хэлээ таньж мэдэн харилцаагаа сайжруулахад нь туслах зорилгоор хайрын хэл сэдэвт оношилгоог зохион байгуулсан.
4-р өртөөнд алба хаагчдын эерэг сэтгэлгээг хөгжүүлж, сэтгэл санааны байдлыг нь нэмэгдүүлэх зорилгоор Талархлын самбар сэдэвт тренингийг зохион байгуулсан.




5-р өртөөнд алба хаагчдын сэтгэл зүйн боловсролоо дээшлүүлэхэд нь туслах, мэдлэг мэдээлэл өгөх зорилгоор номын булан гарган алба хаагчдад мэдээлэл өгч ажиллалаа.