”ДУУ ХООЛОЙНЫ ШИДЭТ АЯ” КАРАОКЕ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Ангийн 80 жилийн ойг угтан “ХАМТДАА ХӨГЖЬЕ-ХАМТДАА БҮТЭЭЕ” аяны хүрээнд ахлагчийн зөвлөлөөс алба хаагчдад соёл урлаг, уран сайхныг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, гоо зүйн мэдрэмж олгох, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөж эерэг дулаан уур амьсгал бүрдүүлэх зорилгоор алба хаагч, тэдний ар гэр болон хугацаат цэргийн алба хаагчдын төлөөллийг оролцуулан ”Дуу хоолойны шидэт ая” караоке дууны тэмцээнийг зохион байгууллаа.
Тус тэмцээнд 7 баг авьяас чадвараа сорин өрсөлдөж тэргүүн байранд захиргааны удирдлагын “Жимбий” баг, дэд байранд нэгдүгээр салбарын “Star” баг, гутгаар байранд гуравдугаар салбарын “Солонго“ баг тус тус орж цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.










Мөн энэ үеэр цаг заваа гарган ангиас зохион байгуулсан арга хэмжээнд идэвхтэй оролцсон алба хаагчдын ар гэрийн төлөөлөлд талархал илэрхийлэн “Тэнгэрийн хүү” жүжгийг хосоор үзэх тасалбар гардууллаа.

