ДАРТСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ
Ангийн 80 жилийн ойг угтан “ХАМТДАА ХӨГЖЬЕ-ХАМТДАА БҮТЭЭЕ” аяны хүрээнд алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ДХИС-ийн 348-р дамжааны сонсогч нар дартсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.




Тэмцээний эрэгтэй тэргүүн байранд ДХИС-ийн 348-р дамжааны сонсогч Г.Болд-Эрдэнэ, дэд байранд ар тал, хангалтын дарга, хошууч П.Оюунболд, гутгаар байранд гуравдугаар салбарын ажиллагааны ахлагч, сургагч ахлагч, Г.Хүрэлбаатар, эмэгтэй тэргүүн байрт МУИС-ийн сэтгэл зүйн 3-р дамжааны оюутан О.Сүндэръяа дэд байранд теле-хяналтын ажилтан, а/а Х.Нямбуу, гутгаар байранд хамгаалалтын ажилтан, д/а Н.Минжинсор нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.



