ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА ДОТООДЫН ЦЭРГИЙН 805 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА
Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн баталсан Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хуваарийн дагуу өнөөдөр Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа М.Лувсандорж дотоодын цэргийн 805 болон 809 дүгээр ангийн алба хаагчдад сургалт зохион байгууллаа.




Энэхүү сургалт мэдээллээр 2025 оны зорилт, бүтэц, зохион байгуулалт, авч хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлого үйл ажиллагааны чиглэл арга хэмжээний талаар танилцуулж, алба хаагчдын санал хүсэлтийг сонсож ажиллалаа.


