НЭГДЭЛТ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу Монгол Улсын төрийн далбааг мандуулан, алба хаагчдын хүйтний улирлын өдөр тутмын дүрэмт хувцас, бичиг баримтад үзлэг хийж, жагсаалын нэгдсэн бэлтгэл хийж ажиллалаа.






Ангийн 2025 оны нэгдүгээр улирлын сахилга ёс зүйн хурлыг зохион байгуулж, дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн 2025 оны нэгдүгээр улиралд алба хаагчдаас гаргасан болон илрүүлсэн зөрчлийн мэдээнд дүн шинжилгээ хийсэн мэдээллийг танилцуулж, алба хаагчдын дунд хэлэлцүүлэг явуулж сахилга, ёс зүйн зөрчил гаргасан алба хаагчдад “Зөвлөмж” өгч дахин зөрчил дутагдал гаргахгүй байх талаар чиглэлийг өгөв.

Хөтөлбөрийн дагуу штабын дарга, "Алба-ажиллагааг 2025 оны нэгдүгээр улиралд зохион байгуулан явуулсан 29 тоот шийдвэр"-ийн хэрэгжилтийн дүнгийн товч сонсголыг танилцуулж, "Алба ажиллагааг 2025 оны хоёрдугаар улиралд зохион байгуулах 30 тоот шийдвэр"-ийг алба хаагч нарт хүргэв.

Мөн эрүүл мэндийн төвийн дарга, ангийн их эмч ХАБЭА-ҮОХХСБ орон тооны бус байнгын комиссын үйл ажиллагаа болон 4 дүгээр сард “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” аяны удирдамжийг танилцуулав.

Ангийн удирдлагаас өнгөрсөн 7 хоногийн товч дүн, удирдах байгууллагаас ирсэн албан бичгийг танилцуулав. Мөн ангийн захирагч бие бүрэлдэхүүнд сахилга, ёс зүй, харуул, хамгаалалт, албан үүрэг гүйцэтгэлт болон бусад үүрэг ажлын чиглэл өгч МУИС-ийн сэтгэл зүйн 3 дугаар түвшний оюутан А.Алтаншагай, О.Сүндэръяа нар “Жендерийн тэгш байдал” сэдвээр бие бүрэлдэхүүнд сургалт зохион байгууллаа.

