ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ 805 ДУГААР АНГИЙН 80 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ САГСАНБӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Дотоодын цэргийн байгууллагын 2025 оны аварга шалгаруулах 805 дугаар ангийн 80 жилийн ойн нэрэмжит сагсанбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Ус сувгийн удирдах газрын зааланд амжилттай зохион байгуулагдлаа.




Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа М.Лувсандорж, дэд бөгөөд ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Н.Мөнх-Итгэл, 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга, 809 дүгээр ангийн захирагч, хурандаа Ж.Батцагаан, 816 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Гантөмөр нарын хүндэт зочид оролцож Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа М.Лувсандорж баг, тамирчдад хандан үг хэлж амжилт хүслээ.

Хөтөлбөрийн дагуу алба хаагчдын зүгээс баг тамирчдад урлагийн мэндчилгээ үзүүлж тэмцээний тоглолтууд явагдав.




Тус тэмцээнд дотоодын цэргийн штаб, анги, тусгай салбарын нийт эрэгтэй 7 баг, эмэгтэй 4 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Эрэгтэй дэд байрт дотоодын цэргийн 809 дүгээр анги, тэргүүн байрт дотоодын цэргийн 810 дугаар анги , эмэгтэй дэд байрт дотоодын цэргийн штаб, тэргүүн байрт дотоодын цэргийн 05 дугаар анги тус тус шалгарч алт, мөнгөн медалийн эзэд болж Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын аварга шалгаруулах сагсанбөмбөгийн тэмцээнд оролцох эрхээ авлаа.






Нийт баг тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье!