НЭГДЭЛТ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АЛБА ХААГЧДАД ЦОЛ , ШАГНАЛ ГАРДУУЛАВ
Монгол Улсад Орчин цагийн Зэвсэгт хүчин болон төрийн цэргийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 104 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан нэгдэлт нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ангийн байлдааны тугийг залж цэргийн тангараг давтан, ангид шинээр томилогдсон алба хаагчдыг цэргийн тангараг өргүүлэн байлдааны тугаас адис авхууллаа.




Мөн энэ үеэр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж Дотоодын цэргийн штабын даргын тушаалаар урьд хэрэглэж байсан “Ахлах ахлагч”, "Ахлагч" цолоор, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух” бичгээр шагнагдсан алба хаагчдын шагналыг гардуулан өгч ангийн захирагч бие бүрэлдэхүүнд хандан мэндчилгээ дэвшүүлж баярын мэнд хүргэлээ.




Нийт цол, шагналаар шагнагдсан алба хаагчдадаа баяр хүргэж цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье