АНГИЙН 2025 ОНЫ САГСАНБӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн энэ оны "Спортын тэмцээн зохион байгуулах тухай" тушаалын хэрэгжилтийг хангах, ангийн түүхт 80 жилийн ойг угтан дотоодын цэргийн анги байгууллагуудын дундах сагсанбөмбөгийн тэмцээнд оролцох багийг сонгон шалгаруулах зорилгоор тус тэмцээнийг өнөөдөр "Хүч" спорт хорооны зааланд зохион байгууллаа.



Тэмцээний нээлтэд ангийн захирагч хурандаа Ж.Түмэнтулга , захирагчийн орлогч нар болон ангийн ахлагч баг тамирчид оролцож ангийн захирагч баг тамирчдад амжилт хүсэж, алба хаагчид урлагийн мэндчилгээ дэвшүүлж тоглолтууд үргэлжиллээ.





Уг тэмцээнд ангийн штаб, захиргаа, ар тал, хангалт, цэргийн рот, нэгдүгээр салбараас 2, хоёрдугаар салбараас 2, гуравдугаар салбар, эмэгтэй алба хаагчдын 2 нийт 11 багийн 70 гаруй алба хаагчид авьяас, чадвар, хурд, хүч, авхаалж, самбаагаараа өрсөлдсөн юм.





Тэмцээний дундуур явуулсан 3 зайн шидэлтийн тэмцээний аваргаар нэгдүгээр салбарын хамгаалалтын ажилтан дэд ахлагч Э.Хүслэн тодорлоо.

Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй ангилалд дэд байранд ар тал, хангалтын баг, тэргүүн байранд салбарын эмэгтэй алба хаагчдын баг шалгарсан бол эрэгтэйчүүдийн ангилалд гутгаар байранд нэгдүгээр салбар, дэд байранд гуравдугаар салбар, тэргүүн байранд хоёрдугаар салбар тус тус шалгарлаа.






Тэмцээнд оролцсон нийт тамирчдадаа эрүүл энх, аз жаргал, спортын өндөр амжилт хүсье