АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Айлчлан ирж буй XVII жарны "Хөхөгчин" хэмээх Могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан "Ахмад дунд залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх, Монгол түмний үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилан таниулах, алба салбаруудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор ангийн түүхт 80 жилийн ойг угтан ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.












Тус арга хэмжээг нээн ангийн захирагч хурандаа Ж.Түмэнтулга ахмадуудад хандан сар шинийн мэнд дэвшүүлэн үг хэлж, ангийн 2024 оны хийж гүйцэтгэсэн ажлын товч тайланг танилцуулж, түүхт 80 жилийн ойн бэлтгэл ажлын төлөвлөгөөг танилцуулан хүрэлцэн ирсэн ахмадуудад гарын бэлэг, ахмад дайчин медаль гардуулж ангийн үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн урлагийн тоглолт үзүүллээ.




